БНАСАУ-ын үерт өртсөн мужид 12 мянган айлын орон сууц барьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-11-21 14:19:09

ПХЕНЬЯН./KCNA/. Үерт нэрвэгдсэн БНАСАУ-ын Умард Хамгён аймгийн 12 мянга орчим айл өрх шинээр барьсан орон сууцнуудад нүүж орлоо.

Үер усны аюулд өртсөний улмаас орон гэргүй болсон 11900 айлыг хоёр сарын дотор орох оронтой болгосон байна.

Есдүгээр сарын эхээр “Лайнрок” хар салхи тус мужийг дайран өнгөрсний дараа БНАСАУ-ын түүхэнд хамгийн их хохирол учруулсан үер болсон бөгөөд үүний уршгаар 70 мянга орчим оршин суугч орон гэргүй болж, 130 гаруй хүн амиа алдаж, 400 орчим хүн сураггүй болсон юм.

Г.Доржханд

 

Связанные новости