ХОВД: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-11 18:46:29

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн ихэнх гол, нуурын мөсний даац хүн, мал, авто машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс цөмрөх эрсдэлтэй байна. 

 

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн нутаг дахь Дунд цэнхэр, Долоон нуур, Бодонч, Үенч, Булган гол болон Хар-Ус нуурын мөсний зузаан 17-42 см байна.

 

Харин Буянт, Төгрөг гол мөсөн зах, өтгөн зайртай, мөсөн бүрхүүл бүрэн тогтоогүй байгаа юм.

Ийнхүү гол, нуурын мөсний даац хүн, мал, авто машин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчихгүй байхыг  өнөөдөр Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.    

Связанные новости