ОРХОН: “Зүрх мартахгүй” хүүхдийн сантай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-12 12:32:12

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Орхон аймаг 50 жилийн ойн хүрээнд 50 бяцхан зүрхийг эмчлэх зорилгоор "Эрдэнэт-50 зүрх" төслийг “Бундан” ТББ болон “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-тай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.


Аймгийн Засаг даргын хувьд түүхт ойгоо угтан иргэдийнхээ эрүүл мэнд, сайн сайхны төлөө үр өгөөжтэй бодит ажил хийхийг зорьж буй. 


Жилийн турш хэрэгжих энэхүү төслийн хүрээнд Эрдэнэт хотын ирээдүй болсон 50 бяцхан зүрхийг эрүүл энх болгох чухал үр нөлөөтэй ажил гэдгийг Засаг дарга Б.Зоригтбаяр онцолж, бяцхан зүрх бүрд амьдрал бэлэглэхээр зорин яваа зүрхний мэс засалч, Монгол Улсын Гавъяат эмч Б.Болдсайханд талархал илэрхийллээ.


Орхон аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийн өвчлөл дунд зүрхний ховдлын асуудалтай хүүхдүүд нэмэгдэх болсонтой холбогдуулан энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байна.


Мөн аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 440 гаруй хүүхэд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг хөтөлбөртөө тусган ажиллаж байна. 



Связанные новости