ОРХОН: Дотоодын цэргийн 816 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн 816 дугаар ангийг төрийн дээд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг 12 дугаар сарын 9-нд гардууллаа.
Дотоодын цэргийн 816 дугаар анги нь улс орны эдийн засгийн орлогын гол бүрдүүлэгч, улсын онц чухал обьект болох "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллах хариуцлагатай үүргийг биелүүлж иржээ.
Түүнчлэн хуулиар хүлээсэн үндэсний дотоод аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, Эрдэнэт хотын иргэдийн амар тайван амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд зохих хувь нэмрийг оруулж байгаа хамт олонд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Мөн энэ баярт өдрөөр төрийн дээд одон медалиар шагнуулж буй Дотоодын цэргийн 816 дугаар ангийн зарим алба хаагчдад шагналыг гардуулан өглөө.




Ulaanbaatar