Бизнес эрхлэхэд хүндрэлтэй олон үе шат, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-08 14:09:27

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Улаанбаатар метро", "Улаанбаатар трамвай", "Лаг шатаах үйлдвэр" төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын схем, хэрэгжүүлэх бизнес загварыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох талуудад өнөөдөр танилцуулж байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, энэхүү үйл ажиллагаа нь тус төслийг бодитой хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл 2026 оны үйл ажиллагааныхаа зорилтын нэг хэсгийг хувийн ААН, байгууллагуудтай хамтарч ажиллах жил болгож зарлаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид бизнес эрхлэхэд төвөг учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна. Нийслэлээс зарлаж байгаа томоохон төсөвт өртөгтэй төслийн ажилд бизнесийн байгууллагууд оролцоход шаардлагатай мэдээллийг тодорхой болгох, дотоодын ААН-үүд тендерт орох шаардлагыг хялбаршуулах чиглэлд хамтарч ажиллана. Улаанбаатар хот хөрөнгө оруулалт, түүний эрх зүйн орчныг сайжруулахын тулд санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллана" гэв.


Мөн ирэх жил хотын нийт хөрөнгийг үнэлж, Улаанбаатар хот хувийн секторуудад дутагдаж байгаа мөнгөн хөрөнгийн дутагдлыг арилгах, санхүүгийн зах зээл дээр тоглогч болж ажиллах юм.

 

Связанные новости