Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-12-08 06:38:24

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/.  -2025 оны 12 дугаар сарын 8-14-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

12 дугаар сарын 8-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

12 дугаар сарын 8-нд: "Өв, Өлгий-3000" тусгай үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.


12 дугаар сарын 8-12-нд: Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

12 дугаар сарын 9-нд: Авлигын эсрэг олон улсын өдөр тохионо.

12 дугаар сарын 9, 10-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

12 дугаар сарын 10-нд: Ардчилал, хүний эрхийн өдөр тохионо.

12 дугаар сарын 10-нд: Засгийн газрын хуралдаан болно.

12 дугаар сарын 10-нд: Спортын салбарын шилдгийг тодруулах "Бөртэ чоно" наадам Чингис зочид буудалд болно.


12 дугаар сарын 11, 12-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

12 дугаар сарын 13-нд: Санхүү, эдийн засагчдын өдөр тохионо.

12 дугаар сарын 13-нд: Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" Степп Аренад болно.

12 дугаар сарын 13-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 130 дахь удаагийн барилдаан болно.

12 дугаар сарын 13-нд: Хүнсний аж үйлдвэрийн ажилтны өдөр тохионо.

12 дугаар сарын 14-нд: ҮБХ-ны “Алтан цом”-ын барилдаан болно.

 

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр 12 дугаар сарын 12-ныг хүртэл хүлээн авна.

-Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийн агуулга, найруулга, төсвийн төслийг 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын 603 тоотод битүүмжлэлтэй хүлээн авна.

-Хүүхэд хамгааллын Асуудал-Шийдэл сарын аяныг 12 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулна.

-Мал, тэжээвэр амьтдын 2025 оны тооллого 12 дугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Анагаагч эх дэлхий" үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал "Чингис хаан" үндэсний музейд гарна. 

 

Орон нутагт:

12 дугаар сарын 13-нд: Дархан-Уул аймагт Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит үндэсний бөхийн U23 насны УАШБарилдаан болно.

 

Хилийн чанадад:

12 дугаар сарын 10-12-нд: Лондон хотноо үйл ажиллагаа явуулдаг "Мандхай" кашмер брэнд 2025 оны "Намрын хэмнэл" гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.

12 дугаар сарын 13-нд: Австри Улсад болж буй ДАШТ-ий Латин формейшн төрөлд Moon Dance" хамтлаг оролцоно.

 

-ОХУ-ын Сочи хотод 12 дугаар сарын 19-ныг хүртэл 100 сая рублийн шагналын сантай өсвөрийн жүдочдын лигт Монгол, Орос, Солонгос, Куба, Грек, Бразил, Словен, АНУ-ын 32 баг өрсөлдөнө.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.





Связанные новости