“ДОХ”-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хүний дархлалын хомстолын вирус ХДХВ буюу ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. ДЭМБ-ын санаачилгаар 1988 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэж ирсэн. 1995 онд ХДХВ-ийн халдварын эсрэг анхны үр дүнтэй нийлмэл бэлдмэл эмчилгээнд нэвтрүүлсэн байна. Үүнээс өмнө өдөрт 6-8 ширхэг эм уудаг байсан бол 1995 онд гурван эмийн холимгийг өвчтөн өдөрт нэг ширхгийг тогтмол цагт уух боломжтой болжээ.
ХДХВ мутацид орж хувьсан өөрчлөгдөж байдаг тул энэ
халдварын эсрэг вакцин өнөөг хүртэл гараагүй байна. 1996 онд НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр баталж, 2004 онд
амны хөндийн шингэнд ДОХ-ын вирус ирүүлэх хурдавчилсан оношлуурын зөвшөөрөл
олгосон.
2011 он ретровирусний эсрэг эмчилгээний үр дүнд ХДХВ-ийн
халдвартай амьдарч байгаа хүмүүсийн дунд халдвар дамжих эрсдэл 96 хувиар
буурсныг нотолжээ. Өөрөөр хэлбэл, халдвартай хүн оношлогдвол аль болох хурдан
эмчилгээнд оруулж, бусдад халдвар тараах эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. 2012 онд анх гэрийн нөхцөлд өөрийгөө оношлох оношлуур
нэвтэрсэн. 2015 онд бүгдийг эмчилье буюу эрсдэлт бүлгийн хүн амыг
өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэх эмчилгээ нэвтэрсэн түүхтэй.
Ulaanbaatar