ӨВӨРХАНГАЙ: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 98.2 хувийн хэрэгжилттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-27 15:20:10

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 67 зорилт, 271 үйл ажиллагаатай хэрэгжиж байна. Үүнээс 2025 оны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тайланг ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаар хэлэлцэж, 98.2 хувьтай дүгнэлээ. 


Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 153.2 тэрбум төгрөгөөр, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 9.7 сая төгрөг буюу өмнөх оныхоос 16.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улс, орон нутгийн төсвийн 267.9 тэрбум, олон улсын төсөл хөтөлбөрийн 746.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд өрнөжээ.


Худалдаа, үйлчилгээний салбарыг дэмжихийн тулд олон төрлийн эвент, аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулж, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн гэдгийг аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж онцлон танилцууллаа. 

Связанные новости