ДОРНОД: Сурагчид иргэний андгай өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-27 15:10:36

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сасрын 27 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 16 нас хүрч буй 3263 иргэн байна.


Бүрэн эрхт Монгол Улсаа тунхагласны 101 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг өнөөдөр зохион байгуулав. Ёслолд 16 нас хүрч буй өсвөр үеийнхний төлөөлөл оролцлоо. Өнөөдөр 16 нас хүрсэн дээрх хүүхдүүдэд  аймгийн удирдлага Монгол Улсын иргэний үнэмлэхийг гардуулсан юм.  


Ташрамд, энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан аймгийн нийт төрийн байгууллагын дунд “Өв соёлоо дээдлэгч байгууллага” шалгаруулах уралдаан зохион байгуулж байна. 

Связанные новости