Улс тунхагласны ойг Австралид тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-27 10:13:35

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улс Бүгд найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 26-нд хүлээн авалт зохион байгуулав.


Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн нээлтийн үгэндээ Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхэн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ үеэр язгуур урлагийн тоглолт болж, монголын тухай видео контентыг толилуулж, үндэсний зоогоор дайлав.


Хүлээн авалтад Австрали улсын парламентын гишүүд, Гадаад хэрэг, худалдааны яам, бусад төр, засгийн байгууллагууд, гадаад улсаас тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Австралийн олон улсын Эмэгтэйчүүдийн холбооны удирдлага, Канберра, Сидней, Мелбурн, Брисбэн хотод оршин суугаа монголчуудын үүсгэл санаачилгын байгууллагын удирдлагууд, монголд элэгтэй австрали иргэд зэрэг 200 гаруй зочин оролцов гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.



 

Связанные новости