Арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ХХААХҮЯ БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи, "Аж үйлдвэр, технологийн парк"-тай мал, амьтны гаралтай түүхий эд боловсруулах салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллана.
ХХААХҮЯ-ны мэдээлснээр, ялангуяа
арьс шир боловсруулах үйлдвэр, мал эмнэлгийн хяналтын лаборатори байгуулах талаар БНХАУ-ын Хэбэй мужийн
Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэр санал солилцож, хамтран
ажиллахаар тохиролцжээ.
Мөн манай улсад хэрэгжүүлж
буй урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөртэй уялдуулан хөнгөн
үйлдвэрийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, хамтарсан судалгаа,
шинжилгээний лаборатори байгуулахыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна.
Уулзалтад ХХААХҮ-ийн
сайдын зөвлөх Б.Амарсанаа, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга М.Дондогдорж, БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны
академийн Дэд ерөнхийлөгч Ди Минхуй тэргүүтэй төлөөлөгч оролцжээ.
Ulaanbaatar