ДАРХАН-УУЛ: Дундын зуучгүйгээр махыг 12000-14500 төгрөгөөр худалдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Найрамдал талбайд өнөөдрөөс эхлэн “Өвлийн идэш-2025” үйл ажиллагааг аймгийн ХХААГ-аас арав хоногийн хугацаанд зохион байгуулахаар эхлүүллээ.
Дархан хотын хүн амын өвлийн улирлын
хүнсний хэрэгцээнд зориулсан махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон
нутгийн малчид хоршоологчдын махыг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд
шууд хүргэх зорилготой юм.
Малчид малаа өөрсдөө төхөөрч шууд худалдаа хийж байгаа бөгөөд үнийн тухайд үхрийн мах килограмм нь 13000-14500, хонины махыг 12000 төгрөгөөр худалдаж байна.

Өвлийн идэш бэлтгэхэд зориулсан болохоор бод малын махыг бүтнээр, өрөөл, хаа, гуя, хонины махыг бүтнээр нь борлуулж байна.
Зах, худалдааны төвүүдэд жижиглэнгээр үхрийн мах 16000-19000, хонины махыг 14500-17000 төгрөгөөр худалдаж байна.
Связанные новости
Ulaanbaatar