ӨВӨРХАНГАЙ: Эрүүл мэндийн газраас амны хаалт зүүх аяныг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны
арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Томуу,
томуу төст өвчин, амьсгалын замын халдвар ихэсч байгаа тул аймгийн
Эрүүл мэндийн газраас амны хаалт зүүх аяныг өнөөдөр эхлүүлж байна.
“Амны хаалт нь хоёр төрөл байдаг. Гадаад орчинд шүүлтүүртэй, дотор орчин буюу хурал сургалт, ажлын байрандаа нэг удаагийн амны хаалт зүүх ёстой. Дархлаагаа цай, хоол, уламжлалт аргаар дэмжих хэрэгтэй. Хэрэв шинж тэмдэг илэрвэл антибиотик уухгүй, 24 цагийн дотор вирусний эсрэг эм ууна” хэмээн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Оюунтуяа зөвлөлөө.
Мөн “Засгийн газрын 2025 оны 10 дугаар
сарын 29-ний 17 дугаар тогтоолоор 6 хүртэлх насны хүүхэд томуу, томуу төст
өвчнөөр өвдөн гэрээр болон эмнэлэгт асарч байгаа тохиолдолд тав хүртэлх
хоногийн цалинтай чөлөө олгохыг заасан. Энэ дагуу эрүүл мэндийн байгууллагаас эцэг,
эхчүүдэд эмнэлгийн хуудас олгоно” гэв.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн
байдлаар 10 мянган хүн тутамд 53.7 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.
Энэ нь өмнөх өдрүүдийнхээс нэмэгдсэн бөгөөд аймгийн хэмжээнд идэвхжлийн түвшинд байгаа
юм. Вакцинжуулалтыг 99.5 хувьтай хийгээд байна.
Ulaanbaatar