УВС: "IELTS on paper"-ийн шалгалтыг орон нутагтаа өгдөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-11 12:18:03

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. "IELTS on paper"-ийн шалгалт өгөхөөр Увс аймгийн иргэд, хүүхэд залуус Улаанбаатар хот руу явах шаардлагагүй боллоо.

 

Учир нь Улаангом сум дахь “Эрдмийн эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн байранд 2025 оны 12 дугаар сарын 6-нд "IELTS on paper"-ийн шалгалтыг зохион байгуулах гэж байна.

 

Шалгалтад орох хүмүүс энэ сарын 14-ний дотор бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 11324313, 99048719 тоот утсаар холбогдож авах боломжтой байна. "IELTS on paper"-ийн шалгалтыг ирэх сарын 6-нд авна.

 

Тус шалгалтад тус аймгаас жилд 100 гаруй иргэн, хүүхэд залуус хамрагддаг байна. "Эрдмийн эхлэл" сургуульд зохион байгуулах тус шалгалтад баруун бүсийн аймгийн шалгуулагчид мөн хамрагдах боломжтой.

 

“Эрдмийн эхлэл” хувийн сургууль нь 2020 онд байгуулагдсан бөгөөд "IELTS on paper"-ийн шалгалтыг орон нутагтаа авах эрхийг авчээ.

Связанные новости