УВС: Сүргээсээ үлдсэн хун шувууг авран хамгаалах арга хэмжээ авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 6
/МОНЦАМЭ/. Гэмтлийн улмаас
нүүдлийн шувуудтай цуг буцаж чадаагүй үлдсэн хун шувууг Өмнөговь сумын байгаль
хамгаалагч авран хамгаалжээ.
Өнгөрсөн сарын 28-ны өдөр Өмнөговь сумын Байгаль хамгаалагч
М.Мижиддорж, тус сумын ЗДТГ-ын нярав М.Амарсайхан нар Өмнөговь сумын Хар ус нууранд сүргээсээ ганцаар үлдсэн
хун шувууг авран хамгаалах арга хэмжээг авсан байна. Гэмтсэн хун
шувууг Ховд аймгийн Дөргөн суманд хүргэж Хар ус нуурын Тусгай хамгаалалттай
газар нутгийн "Агваш" арлын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч
Л.Бэлэгдэмбэрэлд хүлээлгэн өгчээ.
Ингэснээр хунг Хар ус нуурын тохойд тавин усан орчинд нь
өвөлжүүлэх арга хэмжээг авсан байна.

Ulaanbaatar