Нийслэлд шатахуун хэвийн олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар төмөр замын хэмжээнд 363 вагон цистерн шатахуун байгааг мэдээллээ.
Тус яамнаас өдөр бүр шатахууны импорт, тээвэрлэлтийн нөхцөл
байдлын талаарх мэдээллийг танилцуулж
буй. Одоогоор дизелийн түлш 265, АИ-92 шатахуун 62, пропан 13,
бутан 15, шингэрүүлсэн хий найман вагон байгаа аж. АИ-92 шатахуунаас Толгойтод 17, Улаанбаатар өртөөнд гурав, Наушка
чиглэлээс 42 вагон байгааг албаныхан мэдээллээ.
Өнөөдөр өглөөний байдлаар
нийслэл хотод шатахуун хэвийн олгож байна. Харин зарим аймагт хэвийн болоогүйг иргэд мэдээлэв.
Ulaanbaatar