Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг тариад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. COP17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэлээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх есөн төрлийн 4500 гаруй нэр төрлийн мод бут сөөг, зүлэг тохижилтын ажлыг хийж байна.
Мөн тус хурлын түр байгууламжийн дэд бүтцийг хийж байгаа юм. НЗДТГ-ын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар мэдээлэл, харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88 хувь, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо ажилласан НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Төлөвлөлтийн багаас өгсөн дүн шинжилгээгээр 2026 оны долоодугаар сарын эцэс гэхэд хурлын барилга байгууламжийн ажил бүрэн хийж дуусах боломжтой гэж дүгнэжээ.
Ulaanbaatar