СЭЛЭНГЭ: Нутгийн зүүн болон өмнөд хэсгээр цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Маргааш өдөртөө нутгийн зүүн болон өмнөд хэсгээр
цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.
Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +0+5 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -2-4 градус хүйтэн, өдөртөө -1+1 градус дулаан байна.
11 дүгээр сарын 8-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7-ноос 8-нд шилжих шөнө, 11-ний өдөр зарим сумдын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд зарим сумдын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын
температур шөнөдөө -10-15 градус хүйтэн,
өдөртөө -3+2 градус дулаан байна.
Ulaanbaatar