СЭЛЭНГЭ: Гандуу, хуурайшилт ихтэй, хадлан тэжээлийн гарц муутай зэрэг шалтгаанаар нөөцөд өвс бэлтгээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-06 10:19:41

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ жил Сэлэнгэ аймгийн  өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд  513 тн өвс, 445 тн тэжээл, 1 тн эрдэс тэжээл бэлтгэх даалгаврыг Засгийн газраас өгчээ. Гэвч өнгөрсөн зун тус аймгийн хэмжээнд гандуу, хуурайшилт ихтэй, хадлан тэжээлийн гарц муутай зэрэг шалтгаанаар аймгийн нөөцөд өвс бэлтгээгүй байна.

 

Харин үүний оронд эрдэнэшишийн дарш 1000 тн-ыг авч нөөцлөхөөр аж ахуйн нэгжтэй тохиролцон шаардагдах хөрөнгийг аймгийн онцгой комисст хүсэлт тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. 

 

Энэ жил тус аймаг 186.8 мянган тн байгалийн хадлан, 37.3 мянган тн хүчит тэжээл, 4.4 мянган тн эрдэс тэжээл бэлтгэх зорилт тавьсан.

 

Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 166202 мянган тн өвс, 2155 тн сүрэл, 21855  мянган тн ногоон тэжээл, 9.3  мянган тн үйлдвэрийн тэжээл, 820 тн дарш, 91 тн гар тэжээл, 2.8 мяган .тн эрдэс тэжээл бэлтгээд байна. Энэ нь малчин болон мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийн 79.4 хувь нь юм.

 

Мөн сумдын нөөцөд 1026 тн өвс, 889 тн тэжээл бэлтгэхээс 702 тн өвс, 315  тн тэжээл, 5 тн эрдэс тэжээл бэлтгэсэн нь нийт бэлтгэх төлөвлөгөөний 42 хувийг эзэлж байна.

 

Сэлэнгэ аймгийн хэмцээнд хадлан бэлтгэх ажилд том болон бага оврын 1197 трактор, 953 хадуур, 762 тармуур, 270 хаман боогч ажиллаж байна.

Связанные новости