СЭЛЭНГЭ: “Өргөн Сэлэнгэ” дуу 53 дахь жилдээ дуулагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
                                                                    Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Олон түмний
дунд ардын дуу болтлоо танигдсан Сэлэнгэ аймгийн
хүндэтгэлийн дуу “Өргөн Сэлэнгэ”-ийг 53 дахь жилдээ
дуулагдаж байна. 
Энэхүү дууг аймгийн ИТХ-ын 2005 оны 6 дугаар сарын
22-ны өдрийн 31-р тогтоолоор Сэлэнгэ аймгийн хүндэтгэлийн дуугаар өргөмжлөн
баталсан байдаг.
Тус аймгийн Зүүнбүрэн сум 2015 онд аймгийн хүндэтгэлийн дуу болох Г.Даваасүрэнгийн үг, Г.Дарамзагдын ая “Өргөн Сэлэнгэ” дуунд зориулсан дурсгалын хөшөөг сумынхаа нутгийн удирдлагын ордны өмнө босгон юм.
Төрийн хошой шагналт, ардын
жүжигчин Н.Жанцанноров, “Төгөлдөр юм гэж энэ хорвоод байдаггүй юм гэсэн. Гэхдээ монголчуудын бүтээсэн нийтийн дуун дотор төгөлдөрт дөхсөн бүтээл бол яах
аргагүй “Өргөн Сэлэнгэ” юм. 
Тэрхүү аялгын өндөрсөл, оргил, буулт, хийж байгаа нотны сонголт, дуучнаас шаардаж байгаа хоолой, чадамж, үсрэлт, огтлол гээд бүх зүйлээрээ агуу, өөрийгөө дуучин гэж тоодог, дуучин болох юмсан гэж хүсдэг, дуучин болоод нэр хүнд олсон хүн бүхэн “Өргөн Сэлэнгэ”-ийг дуулах учиртай” хэмээн тодотгосон байдаг.
        Ulaanbaatar