ХӨВСГӨЛ: Нэгдсэн эмнэлгийн гаднах авто зогсоолыг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-03 16:53:44

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн 492 сая төгрөгөөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн  гадна авто зогсоолыг шинэчилж, 128 авто машины багтаамжтай болголоо.


Өмнө нь 42 авто машины зогсоолтой байсан бөгөөд эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн унаа яаралтай түргэн тусламжийн авто машинд саад учруулах зэрэг асуудал гардаг байсан байна.   


Авто машины өргөтгөсөн зогсоолтой болсноор эмнэлэгт ирж үйлчлүүлж байгаа иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, түргэн тусламжийн хөдөлгөөний саадгүй байдлыг хангах, замбараагүй зогсоолоос үүдэлтэй хүндрэл, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах төдийгүй эмнэлгийн орчныг илүү цэгцтэй, аюулгүй, хүртээмжтэй болгож байна.


Цаашид зогсоолын дагуу явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийх юм.

 

 


 

 

 

Связанные новости