БАЯНХОНГОР: Багшийн хөгжлийн ордныг энэ онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-23 14:18:18

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймагт Багшийн хөгжлийн ордныг барьж байгуулж байна.


Багшийн хөгжлийн ордон ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн Боловсролын газар байгуулагдсан цагаасаа 80 гаруй жилийн хугацаанд анх удаа зориулалтын өөрийн байртай болох юм. Багшийн хөгжлийн ордон нь багш нарын арга зүй, сургалт судалгаа, лаборатори хөгжлийн байгууллага болон үйл ажиллагаа явуулна.


Тус ордныг барихаар өнгөрсөн онд худалдан авах ажиллагааг төрийн өмчийн хороо зарлан "Бүрэн одод" ХХК шалгаран ажиллаж буй. Гүйцэтгэгч компани өөрийн нөөц бололцоогоор энэ онд барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.


Ташрамд, Аймгийн хэмжээнд 31 сургууль, 44 цэцэрлэгт 2730 ажилтан албан хаагч, шат шатны сургууль, цэцэрлэгүүдэд 1400 орчим багш ажиллаж байна.

Связанные новости