БАЯНХОНГОР: Ижил тэнцвэртэй байдлаар шатахууныг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-21 16:45:14
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улс оронд үүсээд буй шатахууны хомсдолыг даван туулах, орон нутгийн нөөц, тээвэрлэгдэн ирж буй шатахууныг иргэдэд ижил тэнцвэртэй олгох зохицуулалтыг бий болгох үүднээс аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудын төлөөлөлтэй уулзлаа.

Баянхонгор аймагт 16 ШТС үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн төлөөлөл уулзалтад оролцож, тулгарч буй нөхцөл байдал, нөөц, тээвэрлэлтийн талаарх мэдээллийг аймгийн удирдлагад өгөв.
Уулзалтын хүрээнд нийлүүлэлт хэвийн болтол иргэдэд ижил тэнцвэртэй байдлаар шатахууныг олгож байхаар талууд тогтлоо. Тодруулбал, нэг авто машинд өдөрт 50 мянган төгрөгийн шатахуун олгохоор болсон байна.
Связанные новости