“Super Mario” тоглоомыг танилцуулах өдрийг угтан “Nintendo”-гийн хувьцаа өсөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-16 14:24:45

ТОКИО. /BBC/. “IPhone” гар утсанд зориулсан шинэ “Super Mario” тоглоомыг танилцуулах өдрийг зарласны дараа дэлхийд алдартай видео тоглоомын “Nintendo” компанийн хувьцаа огцом өсөв.

“Apple” компанийн “App Store”-т тус тоглоомыг 12 дугаар сарын 15-нд гаргах бөгөөд тоглоомыг худалдаж авахыг хүссэн хэрэглэгчид 10 доллар төлөх юм байна.

“Nintendo”-гоос уг тоглоомыг гаргах өдрийг өнгөрсөн сард танилцуулсан бөгөөд тус компанийн хувьцаа 3 хувиар өсчээ. Энэ жилийн ихээр гаргасан “Pokemon Go” тоглоом шиг дэлхий даяар маш их амжилтыг дагуулна гэж компанийн зүгээс найдаж байгаа ажээ.

Шинжээчдийн хэлснээр “Pokemon Go” тоглоом нь маш их мөнгийг тус компанид хуримтлуулж чадах байсан ч татаж авахад үнэгүй байсан учир тийм ч их ашиг авчраагүй гэжээ. Тоглоомын салбарын хувьд орлого олох эх үүсвэр болж маш хурдацтай хөгжиж буй салбар бол ухаалаг утас билээ. Японы компаниуд энэ салбарт удаашралтай байна гэж шүүмжлэгдээд байгаа юм.

2017 оны 3 дугаар сар гэхэд тус компаниас илүү олон тоглоомыг зах зээлд гаргана гэж амлаад байгаа бөгөөд ийнхүү андройд утсанд зориулсан “Super Mario” тоглоомыг гаргахаар төлөвлөжээ.

Х.Сарнай

Связанные новости