MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ОРХОН: Цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-14 12:11:49

Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 14/МОНЦАМЭ/. 2025 оны II ээлжийн цэрэг татлагын  эрүүл мэндийн урьдчилсан үзлэг 10 дугаар сарын 13-16-нд явагдаж байна.


Цэрэг татлагын урьдчилсан үзлэгийг Баян-Өндөр суманд энэ сарын 13-16-нд зохион байгуулж буй юм. Үзлэгт Баян-Өндөр сумын 26 баг, Жаргалант сумын 3 багийн нийт 1824 залуусыг хамруулах аж.


Урьдчилсан үзлэгт эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй цэргийн насны залуусыг дараагийн цэрэг татлага хүртэл эмчлэн эрүүлжүүлэхэд анхаарч хяналтад авч ажилладаг байна.



Связанные новости