MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ОРХОН: “Эрдэнэт ус “ дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн 49 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-14 11:31:03

Баян-Өндөр,2025 оны аравдугаар сарын 14/МОНЦАМЭ/.  Орхон аймгийн Ус, дулаан, цахилгаанаар хангах чиг үүргийг хослуулан хэрэгжүүлдэг Монгол Улсад цорын ганц байгууллага болох “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн 49 жилийн ой, Нийтийн аж ахуйн салбарын 94 жилийн ойн баярын хурал боллоо. 


Хурлын эхэнд энэ онд аймаг, орон нутгаас хийсэн оновчтой хөрөнгө оруулалтын үр дүнд нэмэлт ус буурч, орон сууцны халаалт мэдэгдэхүйц сайжирсан зэрэг бодит үр дүн гарч байгааг компанийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэбат онцоллоо.


Баярын хуралд Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Хотын захирагчийн албаны дарга Б.Одгэрэл тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлэв.



Связанные новости