MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ОРХОН: “Эрүүл мэнд-Эко гороо аялал“-ыг 17 дахь удаагаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-10-13 13:47:43

Баян-Өндөр, 2025 оны аравдугаар сарын 13/МОНЦАМЭ/. 2009 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Эрүүл мэнд-Эко гороо аялал” энэ жил 17 дахь удаагаа боллоо.


Энэ удаагийн үйл ажиллагаанд 150 гаруй орчим иргэн оролцсоноос гадна Хутагт ламын Ганданшаддүвлин хийдийн лам нар ном хурж, иргэд, олон нийт судар барин гороолов.


Мөн иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулж эхний 3 байрыг шагнаж урамшуулан хамгийн ахмад болон хамгийн балчир алхагчийг шалгаруулж, нийт алхагчдыг витаминжуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.


Энэ удаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Хутагт ламын Ганданшаддүвлин хийд, Орхон аймгийн явган алхалтын холбоо зэрэг байгууллага явган аялалд идэвхийлэн оролцсон юм.








Связанные новости