Хархорум хотын бүтээн байгуулалтад хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-10 11:33:41

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хархорум хотод ирэх онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Хархорум хотын захирагч Л.Халтар нар санамж бичиг байгууллаа.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хархорум хотод ойн зурвас байгуулахад “Эрдэнэс Монгол” нэгдэл 778 га талбайд 536 мянган ширхэг мод тарихаар төлөвлөснөөс өнгөрсөн хавар 330 мянгыг тарьж, арчлан ургуулж байна.


Дээрх санамж бичгийг байгуулснаар “Эрдэнэс Монгол” нэгдэл нь Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-нд нэмж 53 га талбайд мод тарьж цэцэрлэгжүүлэх, үерийн далан суваг барихад дэмжлэг үзүүлэх юм. Цэцэрлэгт хүрээлэнг гадаад, дотоодын аялагчдын зорин очдог газар болгохын тулд бүтээн байгуулах, тогтмол арчилж тордох, хамгаалах зэрэг ажлыг хийж байгаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны зарлигийн дагуу Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах бүтээн байгуулалтыг энэ оны гуравдугаар сараас албан ёсоор эхлүүлээд байгаа билээ. 



Связанные новости