ХОВД: Баруун бүсийн шилдэг бизнесээр Уушги брэнд шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-09 23:40:52

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн шилдэг старт ап буюу шинэ санаанд суурилсан шилдэг бизнес төслийг шалгаруулах үйл ажиллагаа Ховд аймагт  боллоо. 


Үүнд Ховд аймгаас оролцогч Э.Ундармаагийн Уушги брэнд тэргүүлж,  20 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Мөн удаах байрт Завхан аймгаас оролцогч Г.Болдмаагийн явуулын шүдний эмнэлэг шалгарч 17 сая төгрөг, Ховд аймгаас оролцогч О.Сайхандалайгийн HD хэвлэлийн үйлчилгээ 15 сая төгрөгийн дэмжлэг авсан байна. Уг санхүүгийн дэмжлэг нь гурван жилийн хугацаанд 50 хувь эргэн төлөх нөхцөлтэй юм. 


Ийнхүү шилдгээр шалгарсан оролцогчдод өнөөдөр батламж гардууллаа.  


Онцлоход, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Уушги брэнд нь олон жилийн судалгаанд суурилсан шинэ технологийг түгээн дэлгэрүүлж, малын дотор махаар хүний биед хамгийн шим тэжээлтэй, уураг, амин дэм агуулсан зохицуулах үйлчлэл бүхий хүнсний тэжээл үйлдвэрлэдэг.  


Одоогоор хүчирхэг ходоод, хүчирхэг зүрх, хүчирхэг дархлаа гэх мэт 5-6 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.    

Связанные новости