СЭЛЭНГЭ: Хонь, ямааны мах болон гурилын үнэ өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд худалдан борлуулж байгаа өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өссөн
байна.
Тодруулбал, хонины мах 13000-13500
төгрөг, алтан тариа 1-р гурил 2450-2500 төгрөг, ямааны мах 1200-12500 төгрөг болж
тус тус өсжээ.
Харин сүү 2700-2500 төгрөг болон
буурсан байна.
Бусад гол нэрийн бүтээгдэхүүн
болох элсэн чихэр 3800 (кг), үхрийн мах 1600 (кг), цагаан будаа 4050 (кг), А-80
бензин 2680, А-92 бензин 2700, дизель түлш 3063 төгрөгийн тогтвортой байна.
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
20 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar