ӨВӨРХАНГАЙ: Таван суманд 320 хүүхдийн сургууль барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-07 13:01:17

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн боловсролын салбарт 40 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна.

Арвайхээр, Баянгол, Баян-Өндөр, Уянга, Хархорин суманд 320 хүүхдийн сургуулийн шинэ байр болон өргөтгөл, Гучин-Ус, Сант, Уянга суманд 250 хүний суудалтай шинэ спорт зал, Арвайхээр, Богд, Бүрд, Зүүнбаян-Улаан суманд цэцэрлэгийн барилгууд 40-90 хувийн гүйцэтгэлтэй барьж байгаа юм.


Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Арвайхээр суманд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, дөрвөн сургуульд 100-160 ортой дотуур байрны барилга, зургаан суманд 50-150 ортой цэцэрлэгийн барилга, Бат-Өлзий сумын 1 дүгээр сургууль, Хархорин сумын Номын хүрдэн сургууль, Баруунбаян-Улаан суманд тус тус 250 хүүхдийн суудалтай спорт заалны барилга шинээр барьж, ашиглалтад оруулахаар тусгажээ.

Мөн багш нарын ур чадвар, мэргэжлийг дээшлүүлэх, амжилт гаргасан багш нарыг урамшуулах зорилгоор 400 багшийг гадаад улсад богино хугацааны сургалтад үе шаттай хамруулж байна. 

Связанные новости