ӨВӨРХАНГАЙ: Арвайхээрийн ахмадууд урлаг, спортын аварга багаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-03 19:19:06

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ахмадын урлаг, спортын бага наадмын шилдгүүд тодорлоо. Биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, ахмад тамирчдын ур чадвар, авъяасыг сурталчлах зорилгоор аймгийн ЗДТГ, Ахмадын хорооноос хамтран хоёр өдрийн турш зохион байгуулсан тус наадамд 426 ахмад настан оролцсон юм.


Тухайлбал, спортын зургаан төрөлд 19 сумын 153 тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр Арвайхээр, Хархорин, Хужирт сумын тамирчид эхний гурван байр эзэллээ. Урлагийн есөн төрөлд 273 уран сайханч оролцон ур чадвар, авьяас билгээ сорин өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр Арвайхээр, Хархорин, Зүүнбаян-Улаан сумын тамирчид тэргүүллээ. 



Связанные новости