ТӨВ: “Шилмэл мал-2025” үзэсгэлэнд гурван төрлөөр шагналт байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-06 17:17:57

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Шилмэл мал-2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаанд Төв аймгийнхан амжилттай оролцож гурван төрлөөр шагналт байрт шалгарлаа. 


Тодруулбал, “Хосолмол ашиг шимт үхэр” шалгаруулах төрөлд Борнуур сумын Бичигт багийн малчин Б.Тэргэлийн 6 настай улаан зүсмийн хээлтэгч нийт 5189 литр сүүний гарцаар мөнгөн медаль хүртсэн байна.


Түүнчлэн “Импортын цэвэр үүлдрийн махны үхэр” төрөлд Аргалант сумын Хөшөөт багийн малчин Х.Лайханжавын 2 настай Лимузин үүлдрийн хээлтүүлэгч 450 кг жинтэйгээр хүрэл медаль хүртэв.


“Мах-өөх-бүдүүн ноост хонь”-ны төрөлд Баянцагаан сумын Өлзийт багийн малчин А.Хатанбаатарын нутгийн баянцагаан хуц 92 кг жинтэйгээр мөнгөн медаль хүртлээ.


Мөн цөм сүргийн үржлийн аж ахуй нэгжүүдийг батламжилж гэрчилгээ олгосныг Эрдэнэ сумын “Шим агро ферм”ХХК гардан авлаа.


“Шилмэл мал-2025” гойд ашиг шимт малын үзэсгэлэн, худалдаанд хоёр дахь жилдээ оролцсон Борнуур сумын Бичигт багийн малчин Б.Саруулд Альпин үүлдрийн ямааг өсгөн үржүүлж, идэвх санаачилгатай, дэмжин оролцсонд талархал илэрхийлж “Батламж” хадгалууллаа.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, худалдааг 1989 оноос уламжлал болгон зохион байгуулж иржээ. 




Связанные новости