ТӨВ: Баян сумын Эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-30 19:59:13

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баян сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хамтын ажиллагааны хүрээнд Б.Далай захиралтай "Монгол чех металл" ХХК-ийн хамт олон гардуулан өглөө.


Тухайлбал, биохимийн бүрэн автомат анализатор, цогцос хадгалах хөргөгч, хатаах шүүгээ, автомат автокавыг шийдвэрлэн хүлээлгэн өгсөн байна.


Ингэснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэх чухал ач холбогдолтой юм.


Баян сумын эрүүл мэндийн төв нь 1925 онд анх байгуулагдсан бөгөөд нийгмийн эрүүл мэнд, хэвтүүлэн эмчлэх, шинжилгээ оношилгоо, дэмжих үйлчилгээ гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээг иргэнд үзүүлдэг байна. 



Связанные новости