СЭЛЭНГЭ: Нойтон цас орж, шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-05 20:44:37

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Маргааш өдөр Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхи шуургатай байна.

 

Маргаашийн 20.00  цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх сумдын нутгаар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө -2+3 градус, өдөртөө +3+8 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +1+3 градус, өдөртөө +3+5 градус дулаан байна.

 

10 дугаар  сарын 7-11-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10-нд зарим сумдын нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур  шөнөдөө -8-3 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан байна.

 

 

Связанные новости