ГОВЬ-АЛТАЙ: “Нүүдлийн номын сан”-г нэг сарын турш ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-29 16:15:59

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жангар номын сангаас 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-нийг хүртэл зөөврийн буюу нүүдлийн номын санг ерөнхий боловсролын сургуулиудад хүрч ажиллахаар боллоо. 


Зөөврийн номын сангийн үйлчилгээний хүрээнд:

-ЕБС-ийн сурагчдын заавал унших номуудыг сургуульд нь байрлуулж үйлчилнэ

-Уншигчийн картгүй хүүхдүүдэд 2000 төгрөгөөр шинэ карт нээнэ

-Шууд ном олгож үйлчилнэ

-Номын хэлэлцүүлэг өрнүүлнэ

-2025 оны шинэ номуудаар үзэсгэлэн гаргана

-Уншихыг хүссэн номын санал асуулгыг авч ажиллах тухай мэлээллээ. Иймд багш, сурагчдыг анги хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Связанные новости