ГОВЬ-АЛТАЙ: “Чонын ав” болзолт уралдааныг 12 дугаар сарын 30-ныг хүртэл өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Рашаант багт “Чонын ав” болзолт уралдааныг 12 дугаар сарын 30-ныг хүртэл өрнүүлнэ.
Есөнбулаг сумын Рашаант баг нь уламжлалт бэлчээрийн мал аж ажуй зонхилсон, уул хад, мод бартаа ихтэй тул сүүлийн үед багийн хэмжээнд чоно ихээр үржиж, малчдын хот руу дайрах, хариулгагүй бод малыг идэх гэх мэтчилэн тус арга хэмжээг зохион байгуулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Иймд Есөнбулаг сумын Засаг дарга, малчдын бүлэгтэй хамтран зохион байгуулж буй "Чонын ав" зохион байгуулах болзолт уралдаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Уралдаанд оролцохдоо Рашаант багийн нутаг дэвсгэрээс хоёроос доошгүй чоно агнасан иргэд оролцох юм. Хамгийн олон чоно агнасан эхний гурван байрыг Есөнбулаг сумын Засаг даргын зүгээс мөнгөн шагналаар шагнах болсноо мэдэгдлээ.
Энэхүү уралдаан 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм.
Ulaanbaatar