Марк цуглуулагчид дэлхийн маркийн үзэсгэлэнгээс шагнал хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
УУлаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотод 2025 оны 9 дүгээр сарын 17-21-нд зохион байгуулсан PHILAKOREA 2025 дэлхийн маркийн үзэсгэлэнд Монголын марк цуглуулагчид цуглуулгаа дэлгэжээ.
Тухайлбал, энэхүү олон улсын үзэсгэлэнд Монголын Филатeлийн холбооны Ерөнхийлөгч Ч.Энхбат алт, Монголын Филатeлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэмбэрэлдорж алт, Монголын филатeлийн холбооны хүндэт гишүүн Ш.Чадраабал "Үнийг нь нэмж хэвлэдэг тарифийн марк" үзмэрээрээ 88 оноо авч алтадмал том мөнгөн медаль тус тус хүртжээ. Мөн "Монголын анхны 10 цэнтийн марк" үзмэрээрээ цуглуулагч Ч.Содоо 83 оноо авчээ.
“PHILAKOREA 2025” үзэсгэлэнгийн медаль гардуулах ёслол марк цуглуулагчдын клубт энэ сарын 28-нд болсон байна.