Сурагчдын автобусны картыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-26 14:11:30

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан нийтийн тээврийн шинэ төрлийн UB card картыг худалдаанд гаргахаар болжээ.


Энэхүү үйлчилгээ сурагчдын дунд нэвтэрснээр өдөртөө гурван удаа дамжин суух боломжоор хангах аж. Энэ хүрээнд Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон “Улаанбаатар смарт карт” компани, UBcard системийг хөгжүүлэгч компанийн төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулсан байна.


Өнөөдрийн байдлаар 37 мянган сурагчийн картыг худалдаанд гаргахад бэлэн байгаа ч сурагчдад тараахад хүндрэл үүсжээ. Иймд Нийслэлийн боловсролын газартай сурагчдын картыг сургууль, багшид хүндрэл учруулахгүйгээр сурагчдад хэрхэн олгох технологийн шийдлийн хайж хамтарсан уулзалт хийхээр болов.


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид одоо 200 төгрөгөөр зорчдог бөгөөд хэрвээ картаа ашиглаж эхэлбэл өдөртөө 3-4 удаа дамжин суух эрх нь нээгдэж, нэг удаа зорчих үнэ 50 төгрөг болох боломжтой юм.


Связанные новости