ӨНӨӨДӨР: “Outbound Travel Mart-2025” гадаад аяллын өдөрлөгт Д.Сүхбаатарын талбайд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-26 07:51:00

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал


09:00 цагт: “Технологийн 7 хоног” хүрээнд “Дижитал эдийн засаг ба технологи түрүүнд” сэдэвт форум Төрийн ордонд эхэлнэ.  

10:00 цагт: Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж буй “Outbound Travel Mart-2025” гадаад аяллын өдөрлөгт Д.Сүхбаатарын талбайд болно.

10:00 цагт: 2024-2025 онд хэрэгжүүлсэн 14 грант төслийн үр дүнгийн хэлэлцүүлгийг ШУА-ийн Их чуулганы танхимд зохион байгуулна.

10:00 цагт: Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой "Би хэлнэ" аяны нээлт нийслэлийн БЗД-ийн 301-р цэцэрлэгт болно. 

10:30 цагт: НОБГ-аас галлагааны аюулгүй байдал, Угаарын хийн асуудлаар НОБГ-т мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологи, шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн танилцуулах “Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын үзэсгэлэн “М Банк арена”-д болно.

13:00 цагт: Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны “Жаргаж туурвисан бүтээлийн 60 жилийн түүх” эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болно.


-“Жирэмслэхээс сэргийлэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.


хмад уран бүтээлчдийн "Эртний сайхан" хүндэтгэлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарч байна.

-Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болон сургалт семинар “Bluesky” зочид буудалд үргэлжилнэ.

-“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

“Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

-Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч байна.

-“Чөлөөлөлт. Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв /РЦНК/-д олны хүртээл болж байна.

-Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна.


Орон нутагт:

Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.

 

Хилийн чанадад:

-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.

-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.

-Казахстаны Алматы хотод өсвөрийн шатарчдын ДАШТ болж байна.

-Солонгосын Гванжу хотод пара байт харвааны ДАШТ үргэлжилж байна.

-БНХАУ-ын Өвөр Монголын Бугат хотод олон улсын хүүхдийн спортын наадам болж байна. 

-Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэлнэ. Манай улсаас 15 бөх барилдах юм. 

Связанные новости