Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг өргөтгөн шинэчилнэ.
Авто замыг энэ
сарын 25-ны 23:00 цагаас
10 дугаар сарын 1-ний 6:00
цаг хүртэл хаах юм. Ингэхдээ Наадамчдын
авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд хүртэлх 1.3 км авто замыг хааж, зам барина.
Жолооч
нар дээрх хугацаанд бусад
гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.