Бүгд Найрамдах Турк Улсад суралцах 32 суралцагчид оюутны виз гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад 32 суралцагч суралцана.
Эдгээр суралцагчийг тус улсын их, дээд сургуулиудад компьютерийн шинжлэх ухаан, архитектор, хиймэл оюун ухаан, өгөгдлийн инженер зэрэг мэргэжлээр илгээж байна. Тэднийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Генч Юксел Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд энэ сарын 19-нд хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүсэж, оюутны визийг гардуулан өглөө.
