Өвлийн элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны арвахоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. 2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш монгол хэл бичиг, түүх, англи хэлний шалгалтаар эхэлнэ.
Харин энэ сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтыг авна. Мөн энэ сарын 6-нд биологи, математик, орос хэл, 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг авахаар төлөвлөөд байна.
БҮТ-ийн
мэдээлснээр, өвлийн элсэлтийн шалгалтад одоо суралцаж буй 10,11,12 дугаар
ангийн сурагчид хамрагдах боломжгүй. 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө
төгссөн шалгуулагчид хамрагдах аж.

Ulaanbaatar