ӨМНӨГОВЬ: Орон нутгийн төсвийн орлого 63.6 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-18 14:25:18

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төсвийн орлого энэ оны эхний найман сарын байдлаар 1 513.9 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 962.9 тэрбум төгрөг төвлөрчээ.


Төлөвлөсөн хэмжээнээс 36.4 хувиар буюу 551.1 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Төсвийн гүйцэтгэл дутуу биелэхэд татварын орлого 568.0 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн нь нөлөөлжээ.


Нийт орлогын 90.1 хувь нь татварын орлого, 9.8 хувь нь татварын бус орлого, 0.1 хувь нь хөрөнгийн орлого тус тус эзэлж байна.


Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага санхүүжилтэд 1962.2 тэрбум төгрөгийг төлөвлөж 1221.5 тэрбум төгрөгийг зарцуулж 62.2 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Связанные новости