ӨМНӨГОВЬ: Төрийн албаны III улирлын шалгалтад 18 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-18 08:52:56

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2025 оны III улирлын ерөнхий шалгалтыг энэ сарын 17-ны өдөр 4 ээлжээр зохион байгууллаа.

 

Шалгалтад 110 иргэн бүртгүүлснээс 71 иргэн буюу 64.5 хувь нь оролцож 24 иргэн буюу 33.80 хувь нь монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 20 иргэн буюу 28.17 хувь, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 18 иргэн буюу 25.35 хувь нь тэнцжээ.

 

Төрийн албаны III улирлын шалгалтад улсын хэмжээнд 4043 иргэн, Өмнөговь аймгаас 110 иргэн бүртгүүлснээс тусгай хэрэгцээт нэг иргэн шалгалтад хамрагджээ. 

Связанные новости