ӨМНӨГОВЬ: Иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг “Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх” тавдугаар аяны нээлтийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Аяны
нээлтийн хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Өмнөговь
аймгийн ЗДТГ хамтран төрийн албан хаагч, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон ахмад
настнуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр өдрийн сургалтад хамруулж байна.
Сургалтын
үеэр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын систем бүртгэлийн хэлтсийн удирдлагууд,
мэргэжилтнүүдийг Өмнөговь аймгийн Засаг
дарга хүлээн авч уулзаж, төрийн үйлчилгээг цахимжуулахад тулгамдаж буй асуудлуудын
талаар санал солилцлоо.
Судалгаагаар
иргэд Улсын бүртгэлийн лавлагаа болон төлбөрийн системийг цахим хэлбэрт
шилжүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.
Тиймээс
ажлын баг Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаатай танилцаж
туршилтаар цахим үйлчилгээг нэвтрүүлж буй ажиллагааг шалгалаа.
Энэхүү
ажлыг дэмжин Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас холбогдох яам,
агентлагуудад албан бичиг илгээж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.