Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид МОНЦАМЭ агентлагт зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-16 16:33:55

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форум маргааш “Туушин” зочид буудалд эхэлнэ.


Тус форумд оролцохоор ирсэн Хятадын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл өнөөдөр үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо. Сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, “Синьхуа” агентлаг, Ардын өдрийн сонин, Чайна дэйли сонин, ӨМӨЗО-ы Радио, Телевизийн хороо, Өвөр Монголын Өдрийн сонин, Эрээн хотын нэгдсэн мэдээллийн төв, “Солонго” сэтгүүл, ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын нэгдсэн мэдээллийн төв зэрэг байгууллагын төлөөлөл багтсан байв.


Тэд МОНЦАМЭ агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, долоо хоног тутам хятад хэлээр хэвлэгддэг “Мөнгү Шяоши Бао”, үндэсний монгол бичгээр хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сонины редакцаар зочилсон юм.








Связанные новости