Г.Хишигсайхан 25, Б.Мөнхзаяа 45 дугаарт барианд оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-14 12:25:57

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Японы Токио хотод хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ эхэллээ.


Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, манай улсаас олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар уралдав. 43 орны 73 тамирчин гараанаас гарсан бөгөөд олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:35:05 цагийн амжилтаар 25 дугаар байрт барианд орлоо. ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцож буй түүний хувьд Монголын эмэгтэй марафончдоос шилдэг 25-д багтсан анхны тамирчин болов.


Тэгвэл олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа 2:42:43 цагийн амжилтаар 45 дугаар байраар барианд орлоо. Энэ нь түүний тав дахь ДАШТ аж. Одоогоос 14 жилийн өмнө буюу 2011 оны ДАШТ-д гавьяат тамирчин Б.Сэр-Од 20 дугаар байрт орсон нь манай манай марафончдын хамгийн өндөр амжилт юм.


Эмэгтэйчүүдийн марафонд Кенийн тамирчин Перес Жепчирчир 2:24:43 цагийн амжилтаар алтан медаль хүртлээ. Түүний хувьд дөрвөн жилийн өмнө буюу 2021 оны Токиогийн олимпод түрүүлж байв. Ингэснээр Токио хотын цэнгэлдэх хүрээлэнд олимп, дэлхийн аварга боллоо. Тэгвэл Парисын олимпын мөнгөн медальт Этиопийн Тигст Ассефа 2:24:45 цагийн амжилтаар мөнгөн медалийг энгэртээ зүүв. Түүний хувьд олимп, дэлхийн аваргын мөнгөтэй болж байна. Харин хүрэл медалийг Уругвайн Жулиа Патернаин 2:27:23 амжилтаар хүртэв. Тэрбээр Уругвайн түүхэнд хөнгөн атлетикийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо. 



Связанные новости