ДОРНОГОВЬ: "Үзэсгэлэнт Хатанбулаг" гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-12 16:00:24

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь  аймгийн "Дорнын говийн тусгал" гэрэл зургийн холбооны гишүүн, гэрэл зурагчид тус аймгийн өмнөд хил болох Хатанбулаг сумын үзэсгэлэнт газруудаар аялсан аяллын гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргажээ.


Гэрэл зурагчид Хатанбулаг сумын нутаг Төгрөгийн нуурын орчимд болж буй 'Эргэл" фестивалийн үеэр дээрх үзэсгэлэнг гаргасан бөгөөд нийт 26 зургийг олны хүртээл болгожээ.


Үзэсгэлэнд тус сумын байгалийн гайхамшиг болох Эргэлийн зоо, цагаан зандан мод, тооройн төгөл, тэнгэр нуур, элсэн говь дахь байгалийн онцлог тогтоц бүхий газруудын зургийг буулгасан байна.





Связанные новости