ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-08 09:38:13

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн хүний амийг аварч, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын 54 нь объектын гал түймэр, гурав ой, хээрийн түймэр, нэг хүчтэй салхи шуурга, арав нь бусад  холбоотой ослын дуудлага байна. 

Связанные новости